Дээд зэргийн бат бөх, уян хатан – Lansinoh-ийн хөхний сүү хадгалах уут нь сүү хөлдөх үед тэлж багтахаар бүтээгдсэн тул илүү бат бөх, найдвартай хадгалалт хангана.
Хурдан хөлдөөж, хурдан гэсгээх загвар – Lansinoh хөхний сүү хадгалах уут нь бусад олон бүтээгдэхүүнээс илүү хавтгай хөлддөг тул илүү их сүү хадгалах боломжтой бөгөөд маш хурдан гэсдэг. Жигд, үр ашигтай гэсгээх нь хөхний сүүний шим тэжээлийг хамгаална.
Аюулгүй хадгалалт – Манай хадгалах уутнууд урьдчилан ариутгагдсан, BPA болон BPS агуулаагүй бөгөөд онгойлгосон эсэх нь мэдэгдэх битүүмжилсэн тасалж нээдэг амтай тул сүүг аюулгүй хадгална.
Маш бат бөх, удаан эдэлгээтэй – Lansinoh хөхний сүүний уут бүр нь хажуу болон ёроол хэсэгтээ давхар бэхэлсэн битүүмжлэлтэй, мөн давхар цахилгаан түгжээтэй тул хамгийн дээд хамгаалалтыг өгнө.
Цаг хэмнэнэ – Lansinoh саалтуур болон ихэнх төрлийн саалтуурт тохирох (тусдаа худалдаалагддаг) уутанд шууд саах адаптер ашиглан сүүгээ шууд уутанд саах боломжтой.
Авсаархан хадгалалт – Хөлдөөгчинд хавтгайгаар байрлуулж илүү их сүү хадгалах боломжтой. Мөн хөргөгчинд босоогоор хадгалах, эсвэл хүүхдийн угжинд асгах боломжтой. Хавтгай загвар нь хөлдөөгчний зайг илүү үр ашигтай ашиглахад тусална.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой